Хүүхдийн тэтгэмжийг хэрхэн тогтоодог вэ?

2020 оны 05 сарын 19

Иргэдээс ирдэг түгээмэл асуултад хариулж байна. 

-Хүүхдийн тэтгэлгийг хэрхэн бодож олгодог вэ. Хариуцагчийн цалингийн хэмжээнээс хамаарах уу?
-11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоодог.

-Нөхөр маань хүү бид хоёроос салаад 5 жил болж байна. Тусдаа амьдардаг болохоор би хүүхдийн тэтгэлэг авч чаддаггүй юм. Хуульд юу гэж заасан байдаг юм бол?
-
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу тусдаа амьдарсан эсэхээс үл хамааран эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Эх сурвалж: Шүүхийн мэдээ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.