Сүүлийн 12 цагийн хугацаанд ОХУ-д шинээр 9263 тохиолдол илэрч, 115 хүн нас баржээ

2020 оны 05 сарын 19

ОХУ-ын Буриад улсад коронавирусээр халдварласан хүний тоо мянга давсан тухай тус бүс нутгийн коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ. Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар тус улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 1015 болсон бол халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь буюу 605 нь Улаан-Үд хотод бүртгэгджээ. Тус улсад халдвар авч, бүрэн эдгэрсэн хүний тоо 389 болсон бол зургаан хүн нас барсан үзүүлэлттэй байна. Тэгвэл Буриадад сүүлийн 24 цагийн хугацаанд 42 шинэ тохиолдол илэрсэн аж.

Харин ОХУ-д өнөөдрийн байдлаар 9263 тохиолдол шинээр илэрч, нийт халдвар авсан хүний тоо 299 941 болов. Мөн халдвар авсан 115 нас барж, нас баралтын тоо 2837-д хүрсэн бол өдгөө 76130 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Эх сурвалж: Asiarussiatoday

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.