Бразилд Коронавирусийн улмаас өдөрт 4000 хүн нас барж, оршуулгын газрууд АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ байна


Бразил улсад Ковидын улмаас өдөрт 4000 хүн нас барж, оршуулгын газар ачааллаа дийлэхгүй байна. Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн боловч, хэт барууны үзэлтэй ерөнхийлөгч Болсонаро улс орондоо хөл хорио тогтоохгүй хэмээн зөрүүдэлсээр байна. 

Тэрбээр хөл хорио тогтоохгүй хэмээн өнөөдрийг хүртэл хатуу байр суурь баримталж байгаа ч, Бразилд өчигдөр гэхэд 4000, өнөөдөр 3829 нас баралт бүртгэгджээ. 

No description available.

Эдийн засаг, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө хэмээн ерөнхийлөгч Болсонаро байр сууриа хамгаалж байгаа боловч, эрүүл мэндийн салбар нь уналтад орж, иргэд тусламж авч чадалгүй гэртээ нас барах явдал хэдэн зуугаараа гарч байна.

No description available.

Ерөнхийлөгч Болсонаро нь анхнаасаа Ковид 19 цар тахлыг үл тоомсорлож, түүний аюулыг зохих ёсоор хүлээн авахгүй байсан нь өөрийг нь ч, кабинетыг нь ч, ард иргэдээ ч хүнд байдалд оруулахад нөлөөлжээ. 

Эдгээр зургуудын хувьд Сан Паоло хотын оршуулгын газар цогцсуудыг багтааж дийлэхгүй болсон тул хуучин булшнуудыг ухаж, оршуулгын газарт илүү зай гаргах, нэг дор олон цогцсыг байршуулах ажиллагаа явуулж байна.

No description available.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.248
    2021/04/08

    Ямар аймаар юм бэ? Хуучин булш ухаад хамт оршуулж байгаа хэрэг үү.

    Хариулах