ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын шүүх хурал түр завсарлаад байна

2020 оны 05 сарын 20

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түр завсарлаад байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар, иргэдийн төлөөлөгч оролцож байгаа юм.

Тус шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд Б.Хурц нарын нэр бүхий 9 хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, эрүү шүүлт тулгах зэрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх гэм буруугийн шүүх хуралдаан болно.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.