Өнөөдөр Баянзүрх дүүрэгт вакцинжуулалт хийхгүй


Дөрөвдүгээр сарын 9-н буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг долоон цэгт үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлгийн ажилтнуудыг амрааж, тухайн цэгүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийхээр болжээ. 

Тухайлбал, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг Улсын хоёрдугаар төв эмнэлэг 30, 92, 133, 87-р сургуулиудад зөвхөн гуравдугаар сарын 12-ны өдөр "СИНОВАК" фирмийн вакциныг хийлгэсэн Баялаг ундраа худалдааны төвийн 300, Баянзүрх дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1000, Худалдаа үйлчилгээний салбарын 1000 гаруй иргэнд дархлаажуулалтын хоёр дахь тунг хийлгэх аж. 

Мөн 88-р сургууль, 63-р цэцэрлэгт дархлаажуулалтын эхний тунг хийх ажил явагдана. Үлдсэн дархлаажуулалтын цэгүүд болох 44, 14, 84, 21, 102-р сургууль Фэмили медикал эмнэлэгт байрласан цэгүүд ажиллахгүй бөгөөд тус цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөжээ. 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш Монгол Улс "Ковид-19" цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126545 иргэнийг дархлаажуулаад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна