Шуурхай: Б.Хурц нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 08-ныг хүртэл хойшиллоо

2020 оны 05 сарын 20

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүнийг гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, эрүү шүүлт тулгах зэрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлсэн.

Гэвч түр завсарлаад байсан шүүх хурал нэг шүүгдэгчийн биеийн байдал муу байгаагаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хурлыг зургадугаар сарын 8 хүртэл хойшлуулахаар болжээ.

Хэргийг сануулахад, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.