Д.Нямхүү: Нийт 247 хүнд шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС илрээгүй

2020 оны 05 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн дахинд 4 сая 982 мянган хүн коронавирусийн халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 94000 хүн шинээр өвчилжээ. Мөн ОХУ-д 9200 тохиолдол нэмэгдэж, нийт 2800 хүн нас барсан. Буриад, Эрхүү, Тувад тохиолдлууд нэмэгдэж байна. Орон нутгийн гал тэргэнд 4000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 264 дуудлага ирсэн ба өмнөх өдрөөс 80 гаруй дуудлагаар нэмэгдсэн. АНУ, Испани, Германи, ОХУ, Чех улсаас 17 хүн холбогдон зөвлөгөө авсан. ЗӨСҮТ-өөс Энэтхэгээс ирсэн 158 иргэний ачаа тээшийг ариутгасан" гэх мэдээллийг өгсөн.

Өчигдөр хийгдсэн COVID-19-ийн шинжилгээний хариу, сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгч байна.

Тэрбээр "2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ХӨСҮТ, Дарханд 247 шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй. Тухайлбал, ХӨСҮТ-д тугаарлагдсан 13 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160, Замын-үүдэд тусгаарлагдсан 5, тандалтын зорилгоор авсан 32 хүний шинжилгээ байна. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 36 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Манай улсад одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо 140, үүнээс 26 халдвар авсан иргэн эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн. Өвчтөнүүдийн 87 хөнгөн, хүндэвтэр 27 байна" гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.