Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр СЕХ-нд бүртгүүлжээ

2020 оны 05 сарын 20

Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар нийт 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгсөн юм. 2020 оны УИХ-д сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажиллагаа маргааш буюу тавдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох хуулийн заалттай. Тэгвэл  УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр Н.Номтойбаяр Сонгуулийн ерөнхий хороонд материалаа бүрдүүлж өгсөн тухайгаа өөрийн фейсбүүк хуудаснаа ийнхүү нийтэлсэн байна.

Тэрбээр “Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр миний бие Сонгуулийн ерөнхий хороонд материалаа бүрдүүлж өгснөөр #76 бүртгэгдлээ. Захиалгат улстөр, хуурамч сошиал хаягуудад тархиа угаалгасан нь яллаад байдаг боловч хуулиараа бол ялгүй юм л даа. Дэмжсэн олонд дахин талархал илэрхийлье” гэсэн юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.