УОК хөл хориог сунгах эсэхийг даваа гарагт хуралдаж, шийдвэрлэнэ

2020 оны 05 сарын 20

Дэлхий нийтэд үүсээд буй цар тахалтай холбоотойгоор Улсын онцгой комисс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, энэ сарын 31-ний өдрийг дуустал хөл хориог хэсэгчлэн тогтоосон. Тус шийдвэр ирэх долоо хоногт дуусах тул тавдугаар сарын 25-ны өдөр 11:00 цагт Улсын онцгой комисс дахин хуралдаж  хязгаарлалтуудыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгнө гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.