Өнөөдрөөс үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээний ЦАГИЙН ХУВААРЬ


НОК өчигдөр хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргаснаа өчигдөр танилцуулсан билээ. Тэдгээр шийдвэрүүд дотор нийтийн тээврийн үйлчилгээг тодорхой хуваарийн дагуу явуулахаар болсон шийдвэрийг танилцуулья.

Өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна.

Зөвшөөрөгдсөн салбарын ажилтан биш бол зорчих боломжгүй гэсэн үг. Нийтийн тээврийн үйлчилгээнд маш хатуу хяналт хэрэгжиж байгаа гэж ойлгож болох юм. Гэхдээ НОК-оос “Иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх, халдварын шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор  хангаж ажиллана” гэж мэдэгдсэн билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна