Дэлхий дахинаа “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 5 сая давлаа

2020 оны 05 сарын 20

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос гаралтай коронавирусийн халдвараар таван сая гаруй хүн халдварлажээ. Уг халдварт өвчнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тархалтын хугацаа, нийт өвчлөгсдийн тоог судалж, дэлхийн даяар 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр онц байдал зарласан билээ. Түүнчлэн шинээр үүссэн халдвар тээгч вирусийг “COVID-19” хэмээн нэрийдэх болсон юм.

Мөн уг халдварт өвчний улмаас улс орон бүрийн эдийн засаг уналтад орж, аялал жуулчлалын салбар бүхэлдээ санхүүжилтгүй болж, ард иргэд ажлын байргүй болсон нилээдгүй сөрөг үр дагаврыг авчирсан билээ. Харин агаарын бохирдлын хэмжээ багасч, агаарын тээврийн хөдөлгөөн дөрөв дахин буурч, хувь хүн бүр хувийн ариун цэврээ сахих боломжийг нээж өгснөөрөө давуу талтай байна.

Тэгвэл сүүлийн зургаан цагийн дотор ОХУ-д хамгийн их тохиолдол бүртгэгдсэн буюу шинээр 8764 тохиолдол илэрч, 135 өвчтөн нас барсан байна. Тус улсад одоогийн байдлаар нийт 308,705 иргэн халдвар авснаас 2972 өвчтөн нас барсан байгаа бол 85,392 иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Одоогийн байдлаар дэлхий дахинаа уг вирусийн халдвараар 5,000,599 иргэн халдварлаж, үүнээс 325,156 хүн нарсан байна. Харин 1,970,918 иргэн эдгэрч, гэртээ харьжээ.

Эх сурвалж: Independent, Moscow times

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.