Франц улс сургуулиудаа буцаад хааж эхэлжээ

2020 оны 05 сарын 20

Францын хойд хэсэгт орших Рубе хотод танхимын сургалтаа эхлүүлсэн найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар тус улсын орон нутгийн хэвлэл мэдээлэл 5 дугаар сарын 18-ны өдөр мэдээлсэн байна. Тус улсад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр коронавирусийн халдварын 70 тохиолдол бүртгэгджээ.

Коронавирусийн халдварын тархалт бага гарсан Францын зарим хэсгүүдэд бага ангийн сурагчдын хичээлийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн бол “ногоон бүсийн” 150,000 дунд сургуулийн сурагчид хичээлдээ өнгөрсөн Даваа гарагт орсон байна.

Францын Боловсролын сайд Жан-Мишээль Бланкер хэвлэлд мэдээлэл өгөхдөө халдварын тохиолдол бүртгэгдсэн сургуулиудыг нэн даруй хаасан, энэ хугацаанд нийт сурагчдын 30 хувь нь хичээлдээ эргэн орсон байсан гэж дурджээ. Гэхдээ бүртгэгдсэн 70 тохиолдлын  хэд нь багш, хэд нь сурагч болох талаар тодорхой мэдээлээгүй ажээ.

                      
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.