“Харри Поттер” найзыгаа аав болсонд баяр хүргэжээ

2020 оны 05 сарын 21

Ид шидийн ертөнцийн тухай өгүүлдэг “Харри Поттер” цувралд тоглосон Дэниэл Редклифф, Руперт Гринт нар найзууд билээ.  Харин залуу илбэчний дүрийг бүтээсэн залуу жүжигчин, Жоржия Грумтай гэрлэсэн  найзыгаа аав болсныг мэдээд их баярласан байна. Тэрээр “Энэ талаар “Watch What Happens Live!” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан бөгөөд энэ мэдээ нь түүнд эсрэг тэсрэг мэдрэмжийг сэрээснийг хүлээн зөвшөөрсөн аж. Би маргааш нь түүнд захиа илгээсэн. Би түүний өмнөөс их баярлаж байна.

Гэхдээ миний хувьд бид хүүхэдтэй болох насан дээрээ ирчихсэн гэж бодох нь их сонин санагдаж байна” гэв. Харин залуу жүжигчдийн хөгжлийн талаар түүний нас хүмүүст үргэлж хэцүү сэдэв байсаар ирсэн гэж  хошигножээ. Би өнгөрсөн зургадугаар сард 30 нас хүрснээ санаж байна. Энэ нь тэднийг их санаагаар унагаж байгааг хэлэхийг хүмүүс над дээр их ирсэн гэв.

Ингэснээр Дэниэл Редклифф, Руперт Гринт, Эмма Ватсон нар гурван илбэчин хүүхдийн дүр бүтээснээр хүүхдүүдийн анхаарлыг татаж байсан он жилүүд ард нь хоцорсон гэжээ. Мөн тэднийг олны танил болгосон энэ кино  сайн муу олон дурсамж авчирсан гэв. Тухайлбал, согтууруулах ундаанд автсан бөгөөд энэ нь “Харри Поттер” киноны сүүлчийн ангийн зураг авалт эхлэхээс өмнө хурцадсан аж.

Тиймээс Дэниэл Редклифф  хүүхэд байхдаа олны танил болж нэр алдартай болох нь аюултай гэж бодсоноо ярьжээ.Олон нийтийн газар согтууруулах ундаа уух нь олны анхаарлыг их татаж байсныг анзаарсан гэв.

 

Х.ОЮУНБОЛД

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.