2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

2020 оны 05 сарын 21

Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Монголын Ногоон нам, Шинэ эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өглөө. Мөн нийт 92 бие даан нэрээ дэвшүүлэгчид баримт бичгээ хүлээлгэн өгөөд байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороонд эдгээр нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгах ажлыг хийж байна.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх ёстой.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.