Өнөөдрөөс дүүрэг бүрт 60-аас дээш насны АХМАДУУДЫГ вакцинжуулалтад хамруулна


ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.

Тодруулбал,

  1. Баянзүрх дүүрэг -113-р сургууль
  2. Баянгол дүүрэг -20-р сургууль
  3. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
  4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
  5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
  6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
  7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
  8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
  9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.

Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна