Туул, Сэлбэ, Дунд голын эрэг дагуу амралтын орчин бүрдүүлэх ажлын хэсэг байгуулжээ

2020 оны 05 сарын 21

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/406 дугаар захирамжаар Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс холбогдох судалгааг хийж тохижилт хийх боломжит байршлуудыг тодорхойлжээ.

Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчны бүтээн байгуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, гэрээ хийж хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ дагуу “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай” тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна” гэлээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай харилцан санал солилцож, зарчмын нэг шийдэлд хүрэх нь зүйтэй. Зуны улиралд боломжтой газруудаа хот өөрөө Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижуулах нь хэрэгтэй. Холбогдох газрууд уялдаа холбоогоо сайн хангаж ажилла. Газрын алба тохижуулж нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгож болохуйц газруудын судалгааг гаргаж ажлын хэсэгт өгөх нь зүйтэй” гэдгийг холбогдох албаныханд онцолж хэлэв. Ингээд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 22
202.21.104.2
зочин

Хаты захиргаа парилка барах зөвшөөрөл өгөдөө энэ том худалдан үйлчилгээний газруудыг дороо 2-3 давхар зогсоол байгуул гэдэг шаардлага тавиач ээ! Том дэлгүүр барьчихаад машины зогсоол хийхгүй байж яаж чаддаг байна аа, ????ҮНЭН НАЛЗУУ!

2020 оны 05 сарын 22
202.21.104.2
зочин

Ашгүй дээр тэгмээр юм даа. Замын брожур сольж, хэдхэн сарын настай цэцэг тарьж байхаар хотын дундуур урсаж байгаа голын эргүүдийг маш гоё тохижуулж амралт, зугаалгын орчин болговол хичнээн сайхан. Хүндээ ч, хотдоо ч, байгаль дэлхийд ч ээлтэй, Ёстой нөгөө аз жаргалтай Улаанбаатар чинь тэр юм биш үү? Голын эрэг ерөөс газар багадагүй. Гол дээгүүрээ дамнуулаад, зөрүүлээд, үлгэрийн юм шиг сайхан орчин,гүйлт, дугуйны зам , сүүдрэвч, сандал, хийчихвэл хичнээн гоё!