“Apple” компани амны хаалт зүүсэн эзнээ таньдаг iOS 13.5 шинэ хувилбарыг танилцууллаа

2020 оны 05 сарын 21

Коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэд халдвар авахгүйн тулд амны хаалт зүүж явж байгаа билээ. Тэгвэл ухаалаг утас хэрэглэгч нар утасныхаа түгжээг FaceID буюу царай танигчаар гаргаж чадахгүй байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн  “Apple” компанийн хэрэглэгчдийн хувьд гар утасныхаа түгжээг гаргахын тулд амны хаалтаа авах эсвэл урт PIN код бичих хэрэгтэй болоод байгаа юм. Тэгвэл өнөөдөр “Apple” компанийн зүгээс амны хаалттай үедээ утасныхаа түгжээг гаргах iOS мобайл үйлдлийн системийнхээ 13.5 хувилбарыг зах зээлд гаргасан байна. 

Шинэ хувилбарыг iPhone, iPad болон iPod загварууд дээр татаж, суулгахын тулд та Settings->General->Software Update хэсэгт нэвтрэх хэрэгтэй.

“Apple” компани түргэн тусламж дуудах, эрүүл мэндийн болон бусад яаралтай тусламжийн үйлчилгээг авах цэсийг нэмэлтээр оруулжээ. Мөн тус компани нь Group FaceTime дуудлага хийх үед видео хавтанг автоматаар сурталчлах арга хэлбэрийг өөрчилж байгаа гэнэ. Одоогийн байдлаар та FaceTime-ийн дуудлага хийх үед яг одоо ярьж байгаа хүний ​​видео хавтан нь автоматаар томрох боловч энэхүү шинэчлэлтийг хийснээр танд өмнөх онцлогийг идэвхгүй болгох сонголтыг хийх юм байна. Мөн бүх хавтан ижил хэмжээтэйгээр харагдах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Өмнө нь тус компаний шинэ Бета хувилбарыг туршилтын талаар мэдээлж байсан билээ. 

Эх сурвалж: Engadget

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.