Ойрын хавьтал болсон иргэд өрхийн эмчдээ хандана


Улаан түвшин бэлэн байдал зарласан энэ үед халдвар авсан байж болзошгүй иргэд хэрхэх талаар мэдээлэл авахыг хүсч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос энэ талаар тодруулахад “Өөрийгөө ойрын хавьтал болсон гэж үзэж байгаа иргэд Өрхийн эрүүл мэндийн төвдөө мэдэгдэх хэрэгтэй. Ингэхдээ хэзээ, хэн гэдэг хүний ойрын хавьтал болсон гэдгээ хэлнэ. Мэдээллийг компьютер дээр шүүж, ойрын хавьтал болсон эсэхийг тодорхойлно. Ойрын хавьтал мөн болох нь тогтоогдсон тохиолдолд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй” гэж анхааруулж байна. Ойрын хавьтагч болсон иргэдээс “Гурав дахь болон найм дахь өдөрт нь тандалтын баг гэрт нь очиж, шинжилгээ авна. Мөн утсаар биеийн байдлыг тогтмол асууж байгаа. Хэрэв халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчдээ хандах хэрэгтэй. Халдвар авсан нь батлагдвал гэрт нь тусгаарлах уу, эмнэлэгт тусгаарлах уу гэдгийг шийднэ” гэж талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна