Автобусны тоог НЭМЭГДҮҮЛЭХЭЭР боллоо


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ачаалалтай байршлуудад автобусны тоог нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг 5-7 минутад зохион байгуулахыг тухай Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр анхаарууллаа.

Хөл хорио тогтоосноос үүдэн нийтийн тээврийн тоог бууруулж, тодорхой цагийн хуваарьт шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн дугаарын сүүлчийн тоо тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа зэрэг нь үйл ажиллагаа явуулж буй 15 салбарын иргэдэд хүндрэл учруулж, халдвар хамгааллын дэглэм алдагдахад хүргэж, бөөгнөрөл үүсгэж буй учраас ийм шийдвэр гаргасан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна