Бангладешийн компани анх удаа “Gilead Sciences”-ийн ерөнхий нэршлийн эмийг нийлүүлнэ

2020 оны 05 сарын 22

“Gilead Sciences” компани “Remdesivir” ерөнхий нэршлийн эмийг хамгийн түрүүнд нийлүүлж эхлэхээр болсноо Бангладешийн “Beximco Pharmaceuticals” компани мэдээлсэн байна. “COVID-19”-ийг эмчлэх энэхүү эмийг хувийн эмнэлгүүдэд 71 ам.доллар, улсын эмнэлгүүдэд үнэ төлбөргүй тараана гэж тус компани мэдээлжээ. ОХУ-д “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 8.8 мянгаар нэмэгдэж, 317 мянга даваад байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Осака болон зэргэлдээ хоёр мужид тогтоосон онц байдлын дэглэмийг цуцаллаа. Хэдий тийм боловч Токио болон Хоккайдо арлын онц байдлын дэглэмийг хэвээр үлдээсэн байна.“БНХАУ-ын талаас цар тахалтай холбоотой ямар нэг нөхөн төлбөр төлөхгүй” гэж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

АНУ-ын Бүгд Найрамдах намын Сенатч Марта МакСэлли, Марша Блэкбёрн нарын өнгөрсөн сард өргөн барьсан хуулийн төсөлд цар тахалтай холбоотойгоор нөхөн төлбөр авахын тулд БНХАУ-ын талыг АНУ-ын шүүхэд өгөх боломжийг америкчуудад олгох тухай заалт оржээ.

АНУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол 28 мянгаар буюу 1.5 хувиар нэмэгдлээ. Сүүлийн долоо хоногийн дундажтай ижил дүн болж байна. Тус улсын насанд хүрэгчдийн 30 хувь буюу 94 сая хүн вирусийн дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаа хойшлуулсан эсвэл авахаас татгалзсан байна. Мөн АНУ-ын нийт хүн амын 4.1 хувь нь халдвар авсан гэж Лондоны коллежийн судлаачид тооцоолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амьсгалын аппарат үйлдвэрлэж байгаа “Ford”-ийн үйлдвэрт зочилсон байна. Түүнчлэн Нью-Йоркийн захирагч зуны сургалтын газруудыг хичээлийн байранд үйл ажиллагаа явуулахгүй байх чиглэл өгчээ. Лондончуудын 17 хувь нь шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсныг бие даасан судалгаа харуулж байна гэж Эрүүл мэндийн сайд нь мэдээлсэн байна.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 5.1 сая (5,193,430), эндсэн 334 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин хоёр сая гаруй хүн эдгэрчээ.

Эх сурвалж: Bloombergtv.m

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.