СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа

2020 оны 05 сарын 22

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших нам, эвсэл, бие даагчид СЕХ-нд баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өчигдрийн 00.00 цагт дууслаа. Өчигдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчдийнхээ материалыг бүрдүүлж, СЕХ-нд 11.30 цагт хүлээлгэн өгсөн бол 13.00 цагт МАН-ын 76 нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээлгэж өгөхөөр тус намын сонгуулийн штабын менежер Я.Содбаатар тэргүүтэй хүмүүс СЕХ-нд ирсэн билээ. 

Удалгүй ХҮН, СДН, Зүй ёс намын нэгдэл болох “Зөв хүн электорат”, МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ийнхэн нэр дэвшигчдийнхээ материалыг тус тус хүргүүлэн өгсөн юм.

СЕХ энэ сарын 17-20-нд 09.00-17.00, 21-нд 09.00-00.00 цагийн хооронд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан юм. УОК-оос ирүүлсэн зөвлөмжийн дагуу нэр дэвшигчид, материал хүлээн авагчид амны хаалт зүүж, бээлий өмсөн уг үйл ажиллагааг зохион байгуулав.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.