Г.Солтаныг эрэн сурвалжилж байна

2020 оны 05 сарын 22

АТГ-аас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүдийг шалгаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Солтан   хууль хяналтын байгууллагын ажилтнуудаас зугтаж олдохгүй байгаа учир эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл олгож, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн яллагдагчаар татаад байгаа. 

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтаныг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаад шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар  албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дараа Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг  5 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүлээж  аваагүй юм. 

Харин УИХ-ын гишүүн О.Дамба-Очирт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бол, УИХ-ын гишүүн Г.Ундармаад холбогдох хэрэг прокуорын шатанд ирээд байна. 

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 22
210.13.44.143
kaz

Syltaanaa minii naiz sain zugtaa! Kazakhstan yavaarai!\nuher mongol chamd mungubalbaarvogchood butsaaj avah geed bnuu, Muu uhriig,

2020 оны 05 сарын 22
64.119.23.87
зочин

гадаадын иргэн харь үндэстнүүдийг монгол улсаас баривчилж шийтгэл ноогдуулан албадан гаргаачээ