Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн цэргийн нэг оюутнаас “COVID-19” илэрлээ

2020 оны 05 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвараар 5.2 орчим сая иргэн өвчилжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд  103 мянган хүн нэмэгдлээ. ОХУ-д 8843 хүн нэмж өвчилжээ. Орон нутгийн галт тэргэнд 4423 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй хүн илрээгүй. Нийт тусгаарлах байранд 1156 хүн байна. ЗӨСҮТ-ийн баг зочид буудлуудад ариутгал хийжээ. Эрсдэлийн 8 дахь үнэлгээг өчигдөр цахимаар хийж Эрүүл мэндийн сайд биечлэн оролцлоо. Үүгээр манай  улс эрсдэлийн маш өндөр түвшинд байгааг тодорхойлсон. Шуурхай утасны 224 дуудлага ирсний Швед, Австри, ОХУ, АНУ-аас 10 иргэн зөвлөмж авсан. Иргэд банкны АТМ-д ариутгал хийхийг ихээр хүссэн. Мөн иргэд амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэйг зөвлөж байна" гэв.

Харин өчигдөр хийгдсэн COVID-19-ийн шинжилгээний хариу, сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгч байна. Тэрбээр ХӨСҮТ,  Дарханы лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүнд коронавирус илэрлээ. Уг хүн 13-нд ОХУ-аас ирсэн, Батлан хамгаалахын сургуулийн оюутан бөгөөд ингээд уг сургуулиас 57 хүн халдвар авсан нь батлагдлаа. Мөн хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Ингээд Монгол Улсад коронавирусний нийт батлагдсан тохиолдлын тоо 141, эдгэрсэн хүний тоо 28 болов. Өнгөрсөн таван сард биднийг маш сайн ажилласныг онцолж хэлсэнд бидэнд маш их урам өглөө" гэв

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.