Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг томилох саналтай нэр дэвшүүлжээ

2020 оны 05 сарын 22

Өнөөдөр Ерөнхий шүүгчийг нэр дэвшүүлэх талаар Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн хурал боллоо. Шүүгчдийн олонхийн саналаар Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.