БНСУ-ын анхны харааны бэрхшээлтэй парламентын гишүүн Ким Э Жи гэж хэн бэ?

2020 оны 05 сарын 22

БНСУ цар тахлын үед парламентын сонгуулиа 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулсан билээ. Тус Үндэсний чуулганы 21 дэх удаагийн сонгуулийн санал хураалтын дүнд одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нам буюу БНСУ-ын Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, 300 суудлаас 180-ыг авсан юм. Түүнчлэн уг сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид урьд урьдын сонгуулиас илүү ихээр сонгогдов. 18 дахь удаагийн сонгуулиар 14, 19 дэх сонгуулиар 19, 20 дахь сонгуулиар 26 байсан бол энэ удаа  нийт 300 гишүүнээс 57 нь эмэгтэй нэр дэвшигч сонгогдсон байна.

Тус сонгуульд Ирээдүйн эвслийн намын гишүүн Ким Э Жи анхны харааны бэрхшээлтэй гишүүн болон сонгогдсоноор онцлогтой байв.

Тэгвэл өчигдөр харааны бэрхшээлтэй ерөний ассемблейн гишүүн Ким Э Жи түүний хөтөч нохой (Жу И)-ныхоо хамт чуулганы танхимд орж ирсэн нь түүхэн дэх анхны тохиолдол болов. Мөн түүний хөтөч нохойд зориулж, Ерөнхий Ассемблейн ордны тусгайлсан хүлээлгийн өрөөнд халдваргүйжүүлэлт хийн, түүний нохойг ордонд албан ёсоор нэвтрэх гэрчилгээг олгосон байна.

Эх сурвалж: Yonhap News

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.