Ачааны автомашин Ерөө голын мөсийг гатлах явцдаа цөмөрчээ


Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 315 км Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант гэдэг самар ачсан ачааны хоёр автомашин “Ерөө” голыг гатлах явцдаа мөсөнд цөмөрч, усанд суужээ.

Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 11-ний 17:55 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 11-ний 18:10 цагт Ерөө голын чиглэлд явж дөрөвдүгээр сарын 12-ны 04:30 цагт очжээ. 

Улмаар Катра загварын ачааны автомашиныг татан гаргасан бөгөөд Зил-131 загварын ачааны автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна