Коронавирусийн халдвар авсан жүдочид эх орондоо иржээ


Манай улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зарим тамирчин коронавирусийн халдвар авсан учраас Олон улсын жүдо бөхийн холбооны журмын дагуу Бишкек  хотноо болсон Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй. Харин шигшээ багийн тамирчдаасаа тусдаа бэлтгэл хийж байсан Сайед Моллайг ойрын хавьтагч биш гэж үзэн тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн. Тэрээр тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Явсан тэмцээндээ оролцож чадаагүй жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Бишкек хотоос “Хүннү эйр” ХХК-ийн онгоцоор эх орондоо иржээ. Коронавирусын халдвар авсан жүдочдыг эмнэлэгт хүргэж, бусад тамирчид болон багийн гишүүд халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусгаарлагдсан байна. Халдвар авсан тамирчдын биеийн байдал нь хэвийн байгаа гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна