Шуурхай: СХД-ийн 20-р хороонд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна

2020 оны 05 сарын 22

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Орбит орчимд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна. Одоогоор 4-5 гал унтраах машин очиж, галыг унтраахаар ажиллаж байгаа юм. Дээврийн хар цаас үйлдвэрлэдэг үйлдвэрийн агуулахад гал гарсан учраас унтраахад хүндрэлтэй байгаа талаар иргэдээс мэдээлэл өгч байна. 

Гал гарч байгаа үйлдвэрийн ойрхон "Аргаль ойл" зэрэг хоёр ч ШТС байрлаж байгаа юм. Тиймээс гал түймэртэй тэмцэх албаныхан хүч хаяж, хурдан унтраахаар ажиллаж байна. Гадаад салхитай байгаа учраас галыг бүрэн унтрааж чадаагүй байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.