Д.Эрдэнэбат их хурлын гишүүний бүрэн эрхээр гэмт үйлдлээ халхавчилсаар байх уу? 

2020 оны 05 сарын 22

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр 00.00 цагт нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууссан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дунд гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан олон хүн өрсөлдөхөөр болж байна. 

Өнгөрсөн хугацаанд АТГ-аас шүүхэд шилжүүлсэн  73 хэргийн дийлэнх нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан этгээдүүдэд холбогдох хэргүүд байв.

Тухайлбал, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Э.Бат-Үүл нарын хэргийг шүүх хурал нь товлогдоод байгаа. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, "Ажнай" группын захирал Д.Бат-Эрдэнэ, АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Кёкүшюзан Д.Батбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Үүрийнтуяа нарыг сэжигтэн, яллагдагчаар татагдаад буй.

Үүнээс гадна, Монгол Улсад 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр мандатаа аваад байна. Түүний хийсэн хэрэг ганц  нэгээр тогтохгүй. 

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоны ирүүлсэн төслийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Ти Ди Би капитал” ХХК-д зарах гэж байгаад Монголын талын зүгээс татгалзах зүйлгүй болохыг уламжилж байна” гэсэн утга бүхий албан бичгийг 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ОХУ-ын талд илгээжээ.

Улмаар “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК болон “Монголросцветмет’’ ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах давуу эрхийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ‘’Монголиан Коппер Корпорейшн’’ ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байна.

Энэ мэт хэрэг нь шийдэгдээгүй төрийн өндөр албан тушаалтнууд дахин сонгуулиар өрсөлдөж, нэр дэвших нь  хэр зохистой вэ. Гэмт үйлдлээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээр халхавчилсаар л байх уу. 
 

Д.Очир

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 25
202.9.46.175
сонгогч

ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ХҮМҮҮС НЭР ДЭВШИХИЙГ МОНГОЛЫН ШҮҮХ ЗОГСООЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БОЛ, СОНГОГЧИД ТЭДНИЙ ЭСРЭГ САНАЛ ӨГЧ, СОНГОГЧДЫГ БАСАМЖЛАН, ДОРОМЖИЛЖ БУЙ ТЭР ҮЙЛДЭЛД НЬ ХАТУУ ХАРИУ БАРЬЖ ЧАДНА.. СОНГОГЧИД ИЙМ ЗАМААР ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДНА. ӨӨРӨӨР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ…

2020 оны 05 сарын 22
66.181.161.14
Зочин

Зика ,халзан,н батбаяр дээр нь балайхүү жонхуу нарыг намд байлгаж яадаг байгаа Эрдэнээ дарга минь наадуулаа явуулаачээ