ЭМЯ: Коронавирусийн 1220 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд 1220 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийтдээ 17823 тохиолдол болж буй юм. Мөн хүнд хэлбэрийн коронавирусийн халдвартай байсан хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. 

Эдгээр тохиолдлуудын 1094 нь Улаанбатар хотоос, 114 орон нутгаас бүртгэгдсэн байна. Тодруулбал, Төв аймагт 21, Архангайд 26, Сэлэнгэд 10, Дархан Уулд зургаа, Орхон, Сүхбаатарт тус тус 11, Дорноговь, Дундговь аймагт тав, Говьсүмбэрт нэг, Өвөрхайнгай аймагт дөрөв, Увсад хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

Коронавирусийн халдвар авсан 366 хүн эдгэрчээ. 

Шинээр бүртгэгдсэн халдварын 1208 нь дотоодод бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр гарч, 10 тохиолдол зөөвөрлөгджээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.198
    2021/04/14

    Хешигтийн хеедийе оу онгоцны буудалд ороо дэлгээд евчтен аваач ашиглахгуй том бврилга

    Хариулах