ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Ч гурван хүн коронавирусийн халдвар авч нас баржээ


ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр вакцин хийлгэсэн ч коронавирусийн халдвар авсан тохиолдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Вакцин хийлгэсэн ч Ковид19-өөр нас барсан гурван тохиолдол гарлаа. Тэдний хоёр нь Синофарм, нэг нь Файзерын вакцин хийлгэсэн байсан.

Вакцин хийлгээд ковид19-ийн халдвар авсан хүн өчигдрийн байдлаар 2304 байгаа ба энэ нь вакцин хийлгэсэн 617 мянга орчим хүний 0,37 хувийг эзэлж байна. Тэдгээр нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн иргэд байсан. ДЭМБ-аас анхааруулахдаа вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахыг сануулж байгаа юм. 

Ихэнх иргэд дархлаажуулалтад хамрагдсанаас хойш эхний 21 хоногийн хугацаанд халдвар авсан болох нь тогтоогдсон. Тиймээс вакцин таныг 100 хувь хамгаалахгүй учир халдвар хамгааллын дэглэмээ сайн барихыг анхааруулж байна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.199
    2021/04/14

    Vaktsinaasaa bolood nas barsan yum bishuu

    Хариулах