ОХУ энэ сард багтаан манай улсад вакцин нийлүүлнэ


ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тус улсын  Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцжээ. Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Шадар сайд нараас тавьсан Монгол Улсад “Sputnik V” вакцин нийлүүлэх хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэж байгааг дуулгасан байна. Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд дөрөвдүгээр сарын 1-нд байгуулсан вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ сард багтаахаар Оросын тал анхааран ажиллаж байгааг онцолжээ.

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин нарын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад хамтран ажиллахаар болсон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.19
    2021/04/14

    Энэ вакцинаа л гэрээсээ гарах боломжгүй,хүнд өвчтэй хүмүүстээ хийлгэхээр өрхийн эмнэлэгүүдэд хуваарилаарай даа .. Том эмнэлэгүүдэд хуваарилахаар өөрсдийн арынхандаа хэрэглээд өрхийн эмнэлэгт нэрээ бичүүлсэн бид мэтийн хүнд хүмүүст олдохгүй бна. О

    Хариулах