БНСУ бүс нутгийн оршин суугчдадаа “Эсрэг биет”-ийн шинжилгээ хийнэ

2020 оны 05 сарын 22

БНСУ-ын эрх баригчид хүн амынх нь хэдэн хувь нь халдвар авч, дархлаа тогтсоныг тодруулах зорилгоор тус улсын янз бүрийн бүс нутгийн оршин суугчдыг коронавирусний эсрэг биетийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, эхний ээлжинд халдварын батлагдсан тохиолдлын ихэнх хувь нь бүртгэгдсэн Тэгү хот, Умард Кёнсан болон Өмнөд Гёнсан мужийн 1500 орчим оршин суугчид шинжилгээ хийхээр төлөвлөжээ.

Харин оны эцэс гэхэд янз бүрийн бүс нутгийн долоон мянган оршин суугчаас шинжилгээ авч, шинж тэмдэг илрээгүйтэй холбоотойгоор халдвар авснаа мэдэхгүй эдгэрсэн хэдэн хүн байгааг олж тодруулах аж. Бусад хэд хэдэн улсад хийсэн эсрэг биетийн шинжилгээний хариу хүн амын 10-20 хувьд нь халдварын дархлаа тогтсон болохыг харуулсан байна.

Эх сурвалж: Koreatimes

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 23
39.115.114.99
Аниа

Солонгост олоо коронагийн бүх төрөл илрээд байна. G төрөл нь ану европ д дэлгэрсэн маш халдвартай төрөл. Итэвоны клубээс энэ өвчин тархсан. Одоо s v g 3 төрөл 3уулаа тархсан