Т.Дэлгэрмөрөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мансуурсан тул 750,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ


Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж, долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд

  • Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/,
  • Мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/, 
  • Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /Мансуурсан/ тус тус шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс зөрчил гаргагч Т.Дэлгэрмөрөнд 

  • Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 25 хоног баривчлах, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх  20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 25 хоног баривчлах шийтгэл тус тус оногдуулж, нийт баривчлах шийтгэлийг 50 хоногоор, зан үйлд нөлөөлөх нийт 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулахаар тогтоосон. 

Хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 4-т зааснаар баривчлах шийтгэлийг 14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт баривчлах шийтгэл оногдуулахгүй гэснийг үндэслэн шийдвэр гаргажээ.

Ингээд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 50 хоногийн баривчлах шийтгэлийг оногдуулахгүйгээр нэг хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Т.Дэлгэрмөрөнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.


Эх сурвалж: arslan.mn



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.69
    2021/04/17

    Мөнгөтэй л бол яааж ч болох нь ээ..ядаж ёс суртахууны хичээлд суулгах байсийм

    Хариулах
  • 64.119.18.5
    2021/04/15

    Soyombon tolgoit mansuurch boldog ain...shoron hataagaach har tamhiching

    Хариулах
  • 192.82.82.2
    2021/04/15

    Нийтийн эзэмшлийн зам талбай гээд хийх ажил их байна тийм юм хийлгэхгүй ядаж.

    Хариулах
  • 202.21.108.58
    2021/04/15

    Gemt uildluud yaduu davhargatai hamaatai gej uzdeg bsan bol odoo buh niigmiin davhargad gemt hereg garch bn geheer niit humuusiin setgetstei yos surtahuunaas shaltgaalj bn.niigmeeree humuujih heregtei bn daa.

    Хариулах