Н.Баярмөнх: Хөл хорио тогтоогоогүй байсан бол би хэдэн хүн КОРОНАВИРУС ХАЛДААХ байснаа мэдэхгүй


Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр БЗД-ийн Засаг Дарга Н.Баярмөнх өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан өөрийгөө коронавирус туссан хэмээн мэдээлсэн бөгөөд өөрийн амьдардаг Кристал тауны иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс тухайн хотхоны дэлгүүр,цахилгаан шат, эмийн сангаар орсон хүмүүс өөрсдийгөө тусгаарлаж, шинжилгээ өгөхийг уриаллаа. 

''Өвчин ямар хэлж ирэх биш, хийсэж ирдэг л хорвоо, үүнээсээ ичиж зовоод байх юм надад алга. Ил болсноороо магадгүй магадгүй байрны орчмын Кристал таунд амьдардаг иргэд, нэг дэлгүүрлүү орж үйлчлүүлж байгаа, нэг орцонд орж байгаа, нэг лифтэнд сууж байгаа иргэдээ аюулгүй байгаасай, сэрэмжлээсэй гэдэг үүднээс би шат шатны байгууллагуудад уламжилж байна.

Би маш их маск зүүсэн, гараа ариутгасан ч уг өвчнөөр өвчиллөө. Халдвар хамгааллын дэглэмийг хаана алдаж, яаж өвчилснөө эргээд бодож байна. Үнэхээр сая хөл хорио хориогүй байсан бол би хэдэн хүнд өвчнөө халдаах байснаа мэдэхгүй. Би Засаг Даргын хувьд маш олон иргэдтэй харьцдаг, нийгмийн харьцаа өндөртэй хүн. Өглөөнөөс авахуулаад орой хүртэл Дүүргийн Засаг Дарга гэдэг бол яг иргэдтэй харьцдаг, иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлдэг, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг, иргэдрүүгээ анхаардаг ийм албан тушаал байдаг учраас нийгмийн харилцаа их өндөртэй. Үүнийгээ дагаад би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр үнэхээр сая хөл хорионы хүчинд, би магадгүй хэдэн хүнд өвчнөө халдаах байсан юм? Иргэд дүүргээр ирэхгүй хэд хонолоо шүү дээ, хөл хорио нь их зөв юм гэж бодож байна.

Өвчин тусчихсан хүний өнцгөөс бол, яг одоо вирусийг аваад би өнөөдөр гурав дахаа хонож байна. Биеийн байдал бол өндөр халуурна, Хэдийгээр ярьж байгаа ч гэсэн өндөр халуунтай, маш их хөлөрнө, шөнө бол нов нойтон болж унтаж байгаа. Цээжээр хатгуулна, хоржигнож дуугарна, цээж хөндүүрлэж хоржигнож дуугарна, гар янгинана. Ийм шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа. 

Алтан гартай эмч нар минь үнэхээр мундаг зүтгэж байгаа. Энэ сайхан эмч нарынхаа буянд эрүүл болно гэж найдаж байгаа. Иргэддээ зөвлөхөд Витамин Ц-г бол байнга ууж баймаар байна, Витамин Д-г бас сайн ууж баймаар байна. ''



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.249
    2021/04/15

    turgen edgeere!

    Хариулах
  • 192.82.75.58
    2021/04/15

    Үхчихсэн үү

    Хариулах
    • 59.153.113.125
      2021/04/15

      Чи өөрөө короно тусаад үх

  • 64.119.24.53
    2021/04/15

    нарантуул зах өөр л дөө задгай газар учир учиртай гэтэл байр орон сууц ажлын байранд тарах магадлал маш их бх магадалтай дандаа нэгнийгээ харааж бж сайхан болдог юм бх даа сэтгэгдэл бичсэн хүн

    Хариулах
  • 66.181.191.198
    2021/04/15

    энэ нөхөр чинь хавьталд орж хаанаас авсан болохоо мэдэхгүй байхдаа яадгийн өдөртөө хол ойрын өч төчнөөн амьтантай харьцаж байж дэглэмээ муу сахисан байна . Тэгэхэд наран туулын зах дээр худалдаа хийдэг нөхдөөс илрээгүй шүү хөл хорионоос өмнө

    Хариулах