“Цаасан дарга” О.Цогтгэрэлийг батламжлах их хуралд Увс аймгаас ирж оролцсон гурван хүн коронавирусийн халдвар авчээ


Хөл хорионы дүрэм журам зөрчин байж  “Дүнжингарав”-ын гадаа зохион байгуулсан АН-ын Их хурал асуудал дагуулж эхэлжээ.  Тодруулбал, АН-ынхан энэ сарын эхээр “цаасан” болон “цахим” даргаа батламжлах Их  хурлыг хууль дүрэм зөрчин байж  хоёр талд хийсэн. Тухайн үед улсын хэмжээнд улбар шар түвшинд шилжсэн, таваас дээш хүн нэг дор цугларахгүй байх шийдвэр гаргасан байсан ч  “Цаасан” гэх тодотголтой  О.Цогтгэрэлийг  АН-ын даргад батламжлах их хурлыг Ц.Тувааны талынхан энэ сарын 3-нд “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулсан байдаг.  Зохион байгуулагчдын мэдээлснээр  1000 орчим хүн цуглуулсан тус хуралд орон нутгийн төлөөлөл гэх цөөнгүй хүн ирж  оролцсон.  Гэтэл тус хуралд Увс аймгаас ирж оролцсон төлөөлөгчдийн  гурвынх нь  шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.  С.Эрдэнийн  тодорхойлсончлон “Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нарын заавраар ажилладаг” Ц.Тувааны талынхан АН-ыг халааслахын  тулд хууль журам зөрчөөд ч хамаагүй улайран зүтгэсэн нь ийнхүү бүхэл бүтэн аймгийг эрсдэлд оруулаад байгаа аж.  Улаанбаатар хотруу очоод ирсэн гурван хүн коронавирусийн халдвар авсан нь аймгийн иргэдийг айдас хүйдэст автуулсан төдийгүй цаашид халдварын тоо нэмэгдэхгүй гэх баталгаагүй байна.


Иргэн бүр халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байхад ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн олон хүнийг нэр дор цуглуулан, улстөрийн бохир ажиллагаандаа татан оролцуулсан Ц.Туваан ба УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарыг  хариуцлага хүлээх ёстой гэж Увс аймгийнхан үзэж байна. Энэ талаарх  сэтгэгдлээ Увс аймгийн иргэд цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлж эхэлжээ.  Тухайлбал, иргэн Ц.Гантөмөр  “Өвчилсөн хүмүүсийг буруутгамааргүй байна. Харин хөл хорионы өндөр эрсдэлтэй цагаар мэдсээр байж иргэдийг Улаанбаатар хотод цуглуулж аюулд оруулсан АН болон О.Цогтгэрэл гишүүн хариуцлага хүлээх ёстой. Сонгоод явуулсан нутгийнхандаа  үнэхээр гай тарьлаа. Цаашилбал манай аймгийн төлөөлөгчдөөс  3 илэрч байна гэдэг улс даяар цар тахал тараасан байж болзошгүй тэр Их хурал. Эрх мэдлийн шунал, талцал хуваагдал нь ийм л үнэтэй байж”  хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн бол  Анхаа Увс нэртэй иргэн “Женкогийн намаа авах гэсэн шунал Монгол даяар корона” хэмээн жиргэжээ.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.4
    2021/04/15

    Цогтгэрэл хуулийн хариуцлага хүлээх

    Хариулах
  • 66.181.189.171
    2021/04/15

    Улсууд!! Цогтгэрэлд хууль үйлчилдэг эсэхийг харах болж дээ арга хэмжээ авахыг УОК-с шаардах хэрэгтэй болжээ.

    Хариулах
  • 66.181.177.71
    2021/04/15

    Mungund nudee uhhaas butsahgui 3 mal irjee odoo yay gehev tsaasan dargad mungu bgaa emchilj uguhgui bl ulaaraa irsen 3 uutsaaraa l butsah bhdaa huh tenger mini

    Хариулах
  • 150.129.141.203
    2021/04/15

    Хар мөртэй ч юмаа даа

    Хариулах
    • 192.82.77.24
      2021/04/15

      зочин. taliin mongol geed surtei nertei amt chanargui une undur buteegdhuun niiluulj mahnii uniig usguj bgaa hun gsn shuu!!!