Ц.Анандбазар ажилчидаа ''Сүнээгийн эсвэл Нарагийн нийтлэл доор сэтгэгдэл бичвэл цалинг нь олгохгүйгээр ажлаас шууд хална'' хэмээн сүрдүүлжээ


Иргэн Б.Сүндэръяа өөрийг нь удаан хугацааны турш айлган сүрдүүлж, бэлгийн дарамт учруулж байсан У ИХ-ын нэр бүхий гишүүн бол Ц.Анандбазар гэдгийг өчигдөр хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа дэлгэсэн. 

Ц.Анандбазарт хүчирхийлүүлж, бэлгийн дарамтад нь өртөж байсан гэх охид 1000 гаруй байгаа гэх цочирдом мэдэгдлийг хийсэн Б.Сүндэръяа нийгэмд шүгэл үлээж, хүчирхийлэлд өртсөн олон охид эмэгтэйчүүдэд эсэргүүцэн тэмцэх зориг өгсөн. Түүнчлэн олны танил эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, ''MeToo'' хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан билээ. Тэдний нэг болох дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн цахим хуудсаар дамжуулан ''Ц.Анандбазарын дарамт, хүчирхийлэлд өртөж байсан охид өөрсдийн түүхээ илгээнэ үү'' хэмээн уриалж, нийтдээ 50 гаруй охидын захидлыг цуглуулан, нотлох баримт болгон хадгалаад буй юм байна. 

Мөн хөдөлгөөнөөс маргааш буюу дөрөвдүгээр сарын 16-нд У ИХ-ын Ёс зүйн байнгын хороонд гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар бичиг өгөх гэнэ. 

Дуучин Нарад Ц.Анандбазарын гэх тодотголтой Өргөө кино театр, Содмонгол ШТС зэрэг газруудад ажиллаж байсан, Ц.Анандбазарын дарамт, хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдээс гадна, хөдөлмөрөө мөлжүүлж, цалин хөлсөө авч чадаагүй хохирсон эрчүүд ч мөн холбогдсон байна. Түүнчлэн аль загварын агентлагаас хэнийг, хэдэн төгрөгөөр захиалж авдаг байсан гэх мэт захидал, баримтууд иржээ. Эдгээрээс ноцтой үйлдлүүдийг дэлгэрэнгүй дурдсан баримтуудыг дуучин Нара цахим хуудаснаа дэлгээгүй гэлээ. 

М.Нарантуяагийн хэлснээр Ц.Анандбазарт харьяалагдах компаниудын ажилчид дунд ажлын байрны дарамтад ороогүй хүн байдаггүй ажээ. Унтаж, хэвтэхгүй охидыг байнга дарамталдаг гэнэ. Тэр бүү хэл одоо ажиллаж буй ажилчиддаа ''Сүнээгийн эсвэл Нарагийн нийтлэл дор сэтгэгдэл бичих, эсвэл захидал илгээсэн тохиолдолд шууд цалинг нь олгохгүй ажлаас хална'' хэмээн дарамталжээ. 



Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.203
    2021/04/17

    Иргэн Анандбазарт би маш сайхан гарц зааж өгьеө чамайг одоо орчин цагийн Мандухай Нара ангуучлаад эхэллээ чи бол төгсөхөд маш ойрхон болчихлоо.Яах вэ? гэж үү? хоёр төмсөгөө чивтэйгээ хамт уусмалд хийгээд надад эзэмдүүлсэн бүх охид бүсгүйчүүдээ уучлаарай би ийнхүү болдоггүй бороосоо салсаан одоо төрдөө зүтгэеэ гэвэл яадаг юм хө өөр арга алга байна шүү дээ.

    Хариулах
  • 59.153.114.45
    2021/04/17

    нара гэж сайхан худлаа хусах юм даа

    Хариулах
  • 66.181.161.51
    2021/04/16

    хүний эрх зөрчиж байна даа

    Хариулах
  • 103.212.118.72
    2021/04/16

    Анандбазар загвар өмсдөг хүүхнүүдийг бүгдийг нь шаачихсан юм байна ш дээ. Чадаж байгаа юманд яах юм бэ Анандбазар аа.

    Хариулах
  • 202.126.89.8
    2021/04/16

    Багатэнгэрт охидоор дайлуулсан найзуудыг нь мэдмээр байна

    Хариулах
  • 202.126.90.150
    2021/04/15

    Ed mungutei. deer n erh medeltei baihad uuniig buruutgah arga alga ! tegehdee erh medlee buruu ashiglah n huvi hund hetsui bur notstoigoor ergedeg ! ene l hamgiin osoltoi!

    Хариулах
  • 192.82.88.123
    2021/04/15

    зандад ацыг бага тэнгэрт энэ тэнэгтэй хөрш гэхээр үнэхээр итгэхгүй бн аа, хогийн сда юм аа бас

    Хариулах
  • 66.181.189.171
    2021/04/15

    Зандан дарга найзаа буруу сонгосон уу эсвэл шан харамжаар нь нэр дэвшүүлсэн үү??

    Хариулах
  • 64.119.26.189
    2021/04/15

    ажилчид нь өөрсдөө мэдээгүй байхад нь Булганы оршин суугч гэсэн шилжүүлэг хөдөө сумдад тараан байрлуулж сонгууль өгсөн байдаг юм байна лээ Хувь хүнээс болон сонгуулийн штабд ажилсан хүнээс давхар сонсож байлаа

    Хариулах
  • 202.126.89.90
    2021/04/15

    Саналаараа татгалвал дээрдээ

    Хариулах
  • 202.126.89.90
    2021/04/15

    Энэ хүн одоо яаж хүний нүүр харнаа,увайгүй балиар хог

    Хариулах
  • 202.9.46.125
    2021/04/15

    Хогийн хөгийн новш

    Хариулах
  • 66.181.161.43
    2021/04/15

    Ийм гишүүдээр бүрдсэн УИХ-даа хөөрхий минь...

    Хариулах
    • 192.82.89.223
      2021/04/15

      Ийм хогийн ургамал, төрийн толгойд гарахаар, ийм хогийг сонгохоор яаж өөдлөхөв.

  • 66.181.161.112
    2021/04/15

    За битгий худлаа сэвээчээ, хувь хүний эрх биз дээ

    Хариулах
  • 202.126.88.215
    2021/04/15

    Яанаа яана да.

    Хариулах
  • 122.201.22.99
    2021/04/15

    Ээлдээ энэ хүн унждаг улаан хоолойноосоо чадарах юм байна л доо

    Хариулах