Энэ сарын 27-28-ны өдрүүдэд ихэнх нутгаар эрс хүйтэрч, нойтон цас орно

2020 оны 05 сарын 25

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн урьдчилсан мэдээллээр энэ сарын 28-наас нутгийн баруун хагаст,цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсч, нойтон цас орох ба зарим нутгаар цасан шуурга шуурах ажээ.

2020 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хугацааны эцсээр уулаараа нойтон цас орно. Салхи 27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.