ХЭРЭГЛЭГЧДИЙГ МӨЛЖИЖ байгаа нь тогтоогдсон “Хүчит шонхор” захыг жилийх нь орлогын 4 хувиар торгоно

С.Гандэлгэр
2021/04/16

Хатуу хол хорио тогтоож иргэдэд 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөж байна.

Энэ асуудал дээр болон дамлан худалдаалах, үгсэн хуйвалдахаас сэргийлж ШӨХТГ-аас хяналт, шалгалт хийж байгаа. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулга мэдээллийг авлаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байгаа. Үүнд:

  • Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах
  • Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах
  • Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
  • Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх.
  • Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх
  • Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх” гэв.

“Хүчит Шонхор” ХХК-ийн хувьд давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж тооцогддог. Тэгвэл тус байгууллага давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулсан нь ШӨХТГ-ынхяналт шалгалтын явцад  тогтоогдсон тул өмнөх жилийн борлуулалтын орлогын ДӨРВӨН  хувиар торгохоор болжээ.

ШӨХТГ-ын хяналт шалгалтын үеэр дараах нийтлэг зөрчил илэрсэн байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 7 зүйлээр Давамгай байдлаа хууль бусаар ашиглахыг хориглодог бөгөөд хуулийн, 7.1. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 7.1.1. Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах 7.1.2. Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох

7.1.3. Аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, Зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй.

Түүнчлэн ШӨХТГ-аас импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь тээвэрлэлтийн үнэ өссөнтэй холбоотой тул уг асуудалд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа талаар дурдлаа.

 




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.196.12.199
    2021/04/16

    Manaih shig 21-r zuund mahaa ingej zavaan zardag uls baidag bolov uu Darga nar l lav tendees mah avdaggui baih

    Хариулах
  • 202.9.46.179
    2021/04/16

    ЧЕНЖҮҮД НЭРТЭИ ДАМЧИНГУУДАД СТРАТЕГИИН БҮТЭЭГДХҮҮНЭЭ БАЗУУЛЧИХСАН АРЧААГҮИ УЛСДАА МАНАИ УЛС ....

    Хариулах
    • 66.181.189.230
      2021/04/16

      яг үнэн. Тогтмол махны чунжийг базаж МАН-ыг угждаг нь маргаангүй үнэн.

  • 192.82.75.203
    2021/04/16

    Лангуу түрээслэгчдийг торгож энэ муу хогийн захаа хаагаад өгөөчээ зүрх сэтгэлээ амраамаар байна.Хэдэн муусайн боловсрол мэдлэггүй худалдан авагчдийг хорин мянгат гээд харчихсан даам гарцан аймшгийн авгайчуудад махныхаа үнийг хянуулчихсан ийм арчаагүй байж болохгүй биз дээ?Хөдөөнөөс аймаар үнэтэй мах ирсэн гэж хуцалдана малчид өндөр үнээр махаа ченж гэж өөрсдийгөө бодцон энэ бузруудад өндөр үнээр өгч харагдаач үзэгдээч гялтайгаач.Малчид баяжихаа яасан юм тэд хөөрхий хоёр нарны хооронд маллаж байгаа малаасаа ялгарахгүй болтлоо зүтгээд мөнөөх л ядуу өлөн хэвээрээ.Энэ захыг хаая махны ченжүүдийг гудамжны хог цэвэрлүүлж ккковид хаана байна тэнд ариутгагч нар болгочихоод инээгээд сууцгаая

    Хариулах
  • 66.181.161.80
    2021/04/16

    Махыг шхт шатандааа үнэ нэмж худалдаалдаг. Бүх махны ланшуу эзэмшигчийг бзгдийг нь торгох хэрэгтэй. Лангуу түрээсдэгч ках түрээсээ д нэмээгзй бол тэднийг торгож яах юм,

    Хариулах
  • 64.119.17.213
    2021/04/16

    энэ захыг хотын төвөөс гаргах цаг болжээ. ХОТын төвд аюултай

    Хариулах
  • 203.91.112.133
    2021/04/16

    ченжүүдийг торгох ёстой юм биш үү, тэр зах чинь түрээсийн лангуунууд байдаг биз дээ

    Хариулах
    • 64.119.22.231
      2021/04/16

      зочин энэ цэвэр улс төр байна. хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг төр маань зах зээлийн зохицуулах бодлого явуулахыг үүргээ умартаж хэн нэгний захиалгаар хувийн хэвшлийг боймлох арга хэрэглэх нь ойлгомжтой боллоо

    • 66.181.189.230
      2021/04/16

      Тэр "хүчит шонхор" гэх зах эзэнтэй биздээ. Тэр эзэн нь Тогтмол гэх хүн байдаг. Лангуу түрээсэлсэн энгийн хүмүүсийг төргөх гээгүй ээ. Лангуу түрээслэгч захын эзэн Тогтмол уу?хүү Мөнхсайхан нь байна уу?хэн нэг нь хуулийн этгээд байж таараа.ЭНД МАРГААД ЯАХАВ БЭЛЭЭХЭН БАЙГУУЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ НЬ ТОДОРХОЙ ГЭРЧЛЭЭД ӨГНӨ.ТЭР ХҮНИЙГ ТОРГОХ ЮМ.