УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд ҮХЦ-д нөлөөлөх оролдлого хийж эхэлжээ


Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр өглөө эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц хуралдаанаа 15.00 цагт хийхээр болсон гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, А.Адъяасүрэн, О.Цогтгэрэл нар Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх оролдлого хийж эхэлжээ. 

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан хойшлох болсон шалтгаан нь Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралд оролцохоос татгалзсан гэсэн мэдээллийг маргаан үүсгэгч талаас мэдээлсэн. Энэ нь Цэцийн дунд суудлын хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлөх гэж оролдсон хэмээн хардаж буйгаа мэдэгдсэн. 
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Үүнтэй холбоотойгоор АН-ын гишүүд болох П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын гишүүд өчигдөр жагсаал, цуглааныг зохион байгуулсан бол өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий дээрх гишүүд ээлжит акцаа хийхээр бэлтгэж эхэлсэн сурагтай.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.37
    2021/04/17

    Муу юманд бас сайны үр байх юмдаа. Цэц буруу үүсгэсэн маргаанийг шүүрж аваад шийдсэн нь одоогийн Ерөнхийлөгчийн 6 жилийн бүрэн эрхийн хугацааг зөвшөөрчихлөө. 6 сард болно гэж зарласан сонгууль Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож 2023 онд болохнээ, ашгүйдээ ковидгүй үед болохнээ

    Хариулах
  • 192.82.75.4
    2021/04/16

    Даргын хүслийг биш хуулиа баримтлах нь зүйтэй

    Хариулах
  • 49.196.12.199
    2021/04/16

    nanzaddorj UXts baina gedeg mun hetsuu ee

    Хариулах
  • 202.9.40.100
    2021/04/16

    Зѳвѳѳ зѳвАдьяасүрэн ерѳнхийлэгчийн далбаан дор хэрэгээ хэрэгсэхгүй болгож их хуралын сэнтийд заларсан тийм ч олон хүнд олдоод байдаггүй боломж шүү энэ хүн зүгээрэл визнес л хийдэг ямар ч тѳрийн мэрэгжил мэрэгшссэн хүн биш тэгээд энэ хүн баян хятадуудын хувь эзэмшигч гэнэт баяжих гэдсэнд гэмтэй ч гэдэг мѳн нѳхѳр болох хүн хаанахын хэн бэ гэдэг ч асуудал

    Хариулах
  • 66.181.177.71
    2021/04/16

    Mungu tei bl muumuuruu muhraagaaraa ch toglood baidag turshilaga suusan bhd ta nar yanavdee???

    Хариулах
  • 202.9.46.179
    2021/04/16

    ХУУЛИИГ МЭДСЭЭР БАИЖ ЗӨРЧИЖ БОЛДОГ ЮМУУ ??? СОНИН ТӨРТЭИ УЛС ШҮҮ БҮҮР ЦАГААНДАА ГАРЧИХСАН ....

    Хариулах
  • 202.9.46.97
    2021/04/16

    АН ын энэ хэдэн нөхөд Баттулгын хувийн эрх ашигийг хамгаалах гэж хууль зөрчөөд ард түмэнд хэн болохоо харуулж байна .

    Хариулах