ЭМЯ: 983 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 20,655 боллоо

С.Гандэлгэр
Өчигдөр 11 цаг 06 минут

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 13635 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 983 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдол 20655 болсон байна. Covid-19-ийн улмаас дөрвөн хүн нас баржээ. Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 41 боллоо. 406 хүн эдгэрсэн. Нийт 11450 хүн эдгэрээд байна. 83 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй тус тус Covid-19-ийн улмаас нас барлаа.

Биеийн байдал нь хөнгөн 2060, хүндэвтэр 791, хүнд 223, маш хүнд 57 хүн байна. Биеийн байдал нь маш хүнд хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүний нөөцийн тал дээр бэрхшээл бий. Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж буй хүний нөөц хязгаарлагдмал. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна