Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандана

С.Гандэлгэр
2021/04/17

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг  PCR шинжилгээ яаран өгөхийг зөвлөхгүй байгаа.  Тэгвэл  дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэл эмчид яаралтай хандахыг зөвлөжээ.

  • Биеийн халуун 38 хэмээс дээш  халуурах,
  • Ханиалгах, ханиалгалт нэмэгдэж байнгын болох;

  • Биеийн бага зэргийн ачаалалд амьсгаадах (босож явах гэх мэт өдөр тутмын хийдэг зүйлийг хийхэд),

  • Ядарч сульдах,

  • Олон удаа бөөлжих, суулгах,

  • Тайван үед амьсгаадах, цээж давчдах,

  • Цээжээр хөндүүр оргих, байнга өвдөх,

  • Унтаарах,

  • Уруул, хумс, хурууны үзүүр хөхрөх зэргийн аль нэг нь илэрвэл өрхийн эмнэлэгт хандах юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна