Өнөөдөр ОХУ-д шинээр 8915 шинэ тохиолдол бүртгэгдэв

2020 оны 05 сарын 26

ОХУ-д мягмар гарагийн байдлаар 8915 хүн коронавирусийн халдвар авсан болохыг баталж, тус улсын албаны тайланд 362.342-т хүрсэн тухай дурджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 174 хүн нас барж, нийт эндэгсдийн тоо 3807-д хүрсэн бол цар тахалд нэрвэгдсэн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт болжээ. Харин нэг өдөрт 12.331 эдгэрч, эмнэлгээс гарсан нь урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 

Тэгвэл Москва хотод коронавирусийн халдвар авсан 8033 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 61619-д хүрчээ.

Тус улсад шинээр бүртгэгдэж буй тохиолдлын тоо өдөр ирэх тусам багасч байгаа учраас эрх баригчид орон даяар авч хэрэгжүүлж байгаа дэглэмээ зөөлрүүлж эхэлсэн байна. Москвад тавдугаар сарын эцэс хүртэл хатуу хорио цээрийн дэглэм үйлчлэх юм байна. 

Эх сурвалж: Moscowtimes

Э.Мөрөн

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.