Н.Номтойбаярт холбогдох урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

2020 оны 05 сарын 28

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших эрхээ авсан Н.Номтойбаяр болон найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүй  худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан билээ. 

Мөн Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Өнөөдрийн шүүх хурал нь гэм буруугийн бус урьдчилсан хэлэлцүүлэг бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлын товыг гаргах юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.