Өнгөт арьстан эрийг хөнөөсөн цагдаа нарыг эсэргүүцэж, иргэд үймээн дэгдээв

2020 оны 05 сарын 28

Цагдаа нар зэвсэггүй өнгөт арьст Жеорж Флойдыг сэжигтэн хэмээн баривчилж байхдаа хүзүүн дээр нь хэт чанга, удаан өвдөглөснөөс болж амийг нь хөнөөсөн хэрэг энэ долоо хоногийн эхээр гарч, энэ талаархи бичлэг цахим орчинд тарж олныг цочирдуулсан.  Улмаар Миннеаполис хотод дээрх явдлыг эсэргүүцсэн иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, дэлгүүрүүдийг сүйтгээд байна.

Өчигдөр цагдаа нарын харгис үйлдлийг буруушааж, Жеорж Флойдын үхэлд буруутган Миннеаполис хотод иргэд хоёр дахь өдрөө жагссан юм. Гэвч жагсаал цааш даамжирч, зарим жагсагчид хэд хэдэн дэлгүүрийн цонх, хаалгыг эвдэн орж, барааг нь тоносон хэрэг гарчээ.

Жагсаал анх Миннесотагийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн гадаа эхэлсэн бөгөөд удалгүй жагсагчид ойр орчмын хашааг нурааж, цонхнуудыг хагалж, бүхнийг сүйтгэж эхэлсэн байдаг. Тавдугаар сарын 26-ны жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сумаар галлаж тараасан ч өчигдрийн хувьд цагдаа нар хүчээ багасган, цагдаагийн хэлтсийн барилгын дээвэр дээр гаран зогсож, цөөн тооны нулимс асгаруулагч хэрэглэжээ.

Мөн зарим жагсагчид Жеорж Флойдын баривчилгаанд оролцсон цагдаа нарын нэг болох Дерек Чаувины гэрийн гадаа цугларч, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Эх сурвалж:washingtonpost

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.