Хорих ангиудад Коронавирусээр өвчилсөн 81 хүн хэвтэн эмчлүүлж байна


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харъяа хорих 409, 421, 461 дүгээр ангиудын эмнэлэгт Covid-19-өөр өвчилсөн 81 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хорих ангиудад бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь эдгэрч, зарим хүнд хэлбэрийн өвчлөлтэйг нь дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн байна.

Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд ШШГЕГ-ын харъяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 6-наас эхлүүлсэн.

Эрүүл мэндийн яамнаас хорих газруудад хүн хоорондын зай барих, агаарт гаргах, дасгал хөдөлгөөн хийх цагийг уртасгах, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч буй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна