O. Баатарчулуун: Засгийн Газар, УОК мэргэжилтнүүдийнхээ үгэнд ороогүйгээс болж өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн


Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг үү? гэсэн асуудал дээр хэвлэлийн хурал хийж, Коронавирусийн цар тахлын үед ажиллаж байгаа эмч нарын нөхцөл байдлын байдлаар мэдээлэл хийлээ. Уг хуралд PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг гэж нэр цохогдоод байгаа эмч нарын төлөөлөл оролцсон юм.

ХӨСҮТ- ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун:

Халдвар судлалын үндэсний төвд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт орсон нь үнэн. Хачирхалтай нь хоёр хоногийн дараагаас энэхүү шалгалттай холбоотой “Эмч эмнэлгийн ажилтнууд Монгол улсыг цар тахалд живүүлсэн үү” гэдэг хүнд гарчигтай, тодорхой зохиол, жүжиглэлттэй, зохион байгуулсан энэ цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудыг буруутгасан нэвтрүүлэг гарсан. Уг нэвтрүүлэг гарснаар цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад маш хүнд цохилт болсон. Үнэхээр бодит байдлыг илт гуйвуулсан нэврүүлэг гарснаар эмч нар сэтгэл санааны маш хүнд байдалд байна.


Энэ хоёр хоногийн хугацаанд ажил дээрээ ажлаа хийх, хүч урамгүй болсон. Үнэхээр бид ажилдаа төвлөрч чадахгүй байна. Нойргүй хонож байна. Хоёргүй сэтгэлээр ингэж зүтгэчихээд хийсэн ажлынхаа төлөө ингэж буруутгагдлаж байгаа юм бэ. Эмч нар маань бид ийм буруу юм хийх хүмүүс биш гэж уйлаад хэлж байгаа.

 
Халдварын тархалтыг эмч эмнэлгийн ажилтнууд тараасан мэтээр зохион байгуулалттайгаар буруутгаж, гүтгэж буруутгаж байгаа нь улс төрийн зорилготой ажил байна гэж харж байгаа. Хоёр жилийн хугацаанд эмч нар цар тахалтай тэмцэж ажиллахад төр засгийн шийдвэр зөв байсан юм уу. Халдвар, нас баралтын тоо нэмэгдэж байгаа энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд Засгийн газар, Улсын онцгой комисст хэлж байсан. Нөхцөл байдал хүндрэх нь байна шүү, хөл хориогоо маш сайн хийгээч ээ гэж хэлж байсан. УОК мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, бодитоор хэрэгжүүлж байсан юм уу гэдэгт эргэлзэж байгаа. Сайд дарга нарт байдаг олон зөвлөхүүд, эрдэмтдийн баг та нар юу хийж байгаа юм бэ. Өнөөдрийн нөхцөл байдлыг та нар хараагүй гэж үү. Тэр эрдэмтдийн баг Засгийн газар дээр оччихоод бид хөл хорио хорих шаардлагагүй гэж үзэж байна аа гэж хэлж байхад ХӨСҮТ-ийн хашаан дотор ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд маш хүнд шоконд орж байсан. Яагаад хөл хорих шаардлагагүй хэлж байгаа юм бэ. Энэ үгний чинь сарын дараагаас эхлээд халдвар дэгдээд Монгол Улсын хэмжээнд аюул болно оо гэдгийг хэлж байсан. Шийдвэрийг энэ дарга нар гаргадаг юм аа. Шийдвэр нь оновчгүй байсан нь өнөөдөр батлагдаж байна. Нөхцөл байдал хүндрээд ирэхээд халдварын цар тахлын голомтод ажиллаж байгаа хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах аргыг та нар ийм амархан олсон юм уу. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. ХӨСҮТ-ийн ажилтнууд юу хүсч байна вэ гэхээр хуулийн байгууллагаар шалгуулж, бодит байдлыг тогтоолгуулахыг хүсч байна.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.24
    2021/04/21

    Өвөл төрсөн эхийг гэрийн шаахайтай төрөх эмнэлгээс гаргасан гээд Хүрэлсүхийн ЗГ сайн дураараа огцорсон. Одоо хүний амь олноороо эрсдээд корона улам ихсээд байхад Оюун-эрдэнийн ЗГ жинхэнээсээ огцрох ёстой.

    Хариулах
  • 202.55.188.81
    2021/04/21

    Ene nuhur chini hun alsan emchiigee hamgaalj uvchnii tuuhend hudal bichilt hiij baisan. Odoo bas gemt heregten emch ajilchdaa hamgaa tom tom duugarch baigaa ym baih daa. Iimerhuu ymnuud baigaa gazar hun emchilne gej yu baih ve.

    Хариулах
  • 202.9.46.235
    2021/04/20

    Цөөхөн хүний буруу үйлдлээс болж бүхэл бүтэн эмнэлэг, гэмгүй эмч эмнэлгийн ажилтнуудын нэр муудсанд харамсаж байна аа.

    Хариулах
  • 64.119.27.127
    2021/04/20

    za buruu zuil hiisen humuusee buu omoor

    Хариулах