ТЦА: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны  шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргаж,  замын хашлага даван хашаа мөргөсөж, ноцтой осол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Ослын дараа түүнийг эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэсэн байдаг.

 Цагдаагийн байгууллагаас өчигдөр Б.Пүрэвдоржийн согтуурлын зэрэг 1.31 байсан талаар мэдээлсэн. Хөл хорионы үеэр төрд түмнийг төлөөлж суугаа УИХ-ын гишүүн согтууруулах ундаа хэрэглэж, хууль зөрчсөн уг үйлдэл түүнийг эргүүлэн татах хүртэл хариуцлагын асуудал яригдах уу гэдэг анхаарал татаж байсан юм.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. 

Түүний унаж явсан машины тухайд 6378 УНЦ дугаартай  “Ниссан Тиана” загварын суудлын машин байсан бөгөөд хүчтэй мөргөлтийн улмаас хөдөлгүүрийн хэсэгт гал гарсныг ослын газарт очсон онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. 

Уг машины талаарх мэдээллийг smartcar.mn сайтаас харахад, 2018 оны зургаадугаар сараас хойш нийт 43 удаагийн торгууль бичигдсэн, энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн ослын улмаас тээврийн хэрэгслийг журамласан гэдэг мэдээлэл байгаа юм.  




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.13
    2021/04/20

    Өөрөө, өрөөл бусад амь нас ,эрүүл мэндээрээ хохироогүй нь болж дээ. Бусдаар бол хэн хүнгүй л гаргадаг алдаа .Өөрт нь ч өрөөлд ч сургамж болох биз

    Хариулах
  • 139.5.218.87
    2021/04/20

    Мэдрэл муутай хүн явж бсан бол яана

    Хариулах