Ральфыг аварцгаая: Амьтан ТАМЛАДАГ компаниудын нэрс


Гоо сайхан, ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид амьтан дээр туршилт хийхийн эсрэг  #SaveRalph нэртэй анимейшнийг Humane Society International компаниас гаргасан бөгөөд сэтгэл зүрхтэй хэн бүхэн үүнийг үзээд өөрийн эрхгүй амьтан дээр туршилт хийдэг компаниудаас татгалзах хэрэгтэйг ойлгох биз ээ. 

Аюулгүй, харшил өгдөггүй гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд заавал амьтан дээр турших ямар ч шаардлагагүйг АНУ-ын Хүнс, эмийн хяналт, удирдлагын /FDA/ газраас баталсан. 
Гэсэн хэдий ч өнөөг хүртэл амьтан дээр туршилт хийдэг компаниуд дэлхий даяар өөрсдийн ''хэрцгий'' гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулсаар, хөлжсөөр байна. Үүнд цэг тавихын тулд хүн бүхэн эдгээр компаниудыг бойкотлож, бүтээгдэхүүнүүдийг худалдан авахаас татгалзах хэрэгтэй.

Энэ дэлхий дээр ямар ч амьтан төрсөн цагаасаа эхлэн тарчлан зовж, лабораторийн хүйтэн өрөөнд үхлээ хүлээн хэвтэж, өдөр бүрийг шархаа долоон, тэвчишгүй өвдөлт мэдэрч, нарны гэрэл үзэлгүйгээр энэ хорвоог орхидог тамын амьдрал туулах ёсгүй билээ.


''Намайг Ральф гэдэг. Таны харж байгаачлан, би бол туулай. Миний баруун нүд сохорсон мөн баруун чих маань шуугиж, юм сонсож чадахаа байсан. Төвөгтэй байгаа биз.
Миний үсийг хусаж, нуруу маань химийн бодист түлэгдсэн. Амьсгалах, хөдлөх үед аймшигтай хорсож байгаагаас өөрөөр нэг их сүртэй зүйл биш байх л даа. Ёо ёо өвдөж байна шүү.
Хүмүүсийн төлөө л ингэж тарчилж зовдог юм шүү дээ.
Хүмүүс биднээс хамаагүй илүү хүчтэй, ухаантай л даа, тэд чинь сансарт ниссэн шүү дээ.
Би бол туршилтын туулай. Миний аав, ээж, ах, эгч дүү нар, тэр бүү хэл хүүхдүүд маань бүгд туршилтын туулай. Тэд бүгд өөрсдийн ажлаа хийсээр нас барцгаасан. Би ч гэсэн туршилт хийлгэсээр удахгүй үхнэ. 
Бид үүний төлөө л төрсөн шүү дээ. 
Амьтан дээр туршилт хийдэг компаниудаас гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн худалдаж авдаг хүмүүст хандаж хэлэхэд амьтан дээр туршилт хийхийг зөвшөөрсөн улсууд болон хэрэглэгч та байгаагүй бол би ажилгүй, туршилтын туулай биш болж хөдөө талд энэ их тарчлал, зовлонгоос хол энгийн туулайн амьдралаар амьдрах байлаа. ''


Та эдгээр өрөвдөлтэй амьтдыг аварч чадна. Үүний тулд эдгээр брендүүдийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахаа болиход л хангалттай.

1.Амвей- Монголд хэдийн өөрийн байр сууриа эзэлсэн, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилдаг Амвей сүлжээ компани амьтад дээр туршилт хийдэг.
2. Always- Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл
3.Аquafresh- Шүдний оо
3.Aveeno- Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
4. Avene 
5.Avon
6.Вера Ванг үнэртэй уснууд
7. Balenciaga үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн
8.Bath& Body works
9.Belif гоо сайхны бүтээгдэхүүнүүд
10. Benefit гоо сайхан
11. Bioderma
12. Biore
13. Bobbi Brown
14. Bourjois
15. Burberry
16. BVLGARI
17. Calvin Klein
18. Carefree
19. Caudalie
20. CeraVe
21. Cetaphil
22. Chanel
23. Clarins
24. Clean& Clear
25. Clear
26. Clinique
27. Colgate
28. Comet
29. Dior
30. Dr.Jart+
31. Escada
32. Estee Lauder
33. Etude House
34. Fendi
35. Gilette
36. Giorgio Armani
37. Givenchy
38. GLAMGLOW
39. Gucci
40. Head&Shoulders
41. Henkel
42. Hugo Boss
43. Innisfree
44. Jimmy Choo
45. Johnson& Johnson
46. Kenzo
47. Kerastase
48. Kiehl's
49. Kose
50. Kotex
51. L’Occitane
52. L’Oréal
53. La Roche-Posay
54. Lacoste
55. Lady Speed stick
56. Lancôme
57. Laneige
58. Lanvin
59. Listerine
60. Lubriderm
61. Lux
62. MAC
63. Make Up Forever
64. Marc Jacobs
65. Mary Kay
66. Maybelline
67. Missha
68. Nair
69. Nars
70. Neutrogena
71. Nioxin
72. Nivea
73. Noxzema
74. o.b. Tampons
75. Olay
76. OPI
77. Oral B
78. Oriflame
79. Palmolive
80. Pantene
81. Ponds
82. Prada
83. Procter& Gamble
84. Ralph Lauren
85. Revlon
86. Rexona
87. Rimmel London
88. Schwarzkopf
89. Sensodyne
90. Sephora Collection
91. Shiseido
92. SK-II
93. Skinfood
94. Son&Park
95. Sunsilk
96. The Face Shop
97. Tide
98. Tom Ford
99. Tommy Hilfiger
100. Unilever
101. Vaseline
102. Veet
103. Vichy
104. Victoria's secret
105. Wella
106. Yves Rocher




Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.141
    2024/02/08

    Amway хятадын хуулиас бусад оронд туршилт хйидэггүй байгаа. Гоо сайхан нь зөвхөн хүн дээр туршдаг. Бүтээгдэхүүн чанартай учраас шинэ бүтээгдэхүүний туршилтад асар олон хүний дараалал үүсдэг шүү. Сайн унших хэрэгтэй дутуу дулимаг зүйл худал мэдээ тараадаг.

    Хариулах
  • 202.55.188.88
    2021/04/22

    Хариулах
  • 192.82.87.179
    2021/04/22

    Amway брэнд not cruelty-free буюу амьтан дээр туршилт хийдэг, google-с хялбархан мэдэж болно. Гол худалдан авагч орнууд нь амьтан дээр туршилт хийхийг хуулиар зөвшөөрсөн /Хятад/ эсвэл энэ талаар хуулийн заалтгүй орнууд байдаг. Мөн зарим бүтээгдэхүүн нь амьтны гаралтай орц найрлагатай байдаг.

    Хариулах
  • 192.82.87.179
    2021/04/22

    https://crueltyfreec ollections.com/is-am way-cruelty-free/

    Хариулах
  • 213.162.73.75
    2021/04/22

    Medeelle eh survaljtai ni taviarai Amway amitan deer turshdaggui yum shuu

    Хариулах
  • 213.162.73.75
    2021/04/22

    Amway bol amitan deer turshdaggui shuu. Zalruulna uu?

    Хариулах
    • 66.181.161.49
      2021/04/22

      ta ajiltan ni umu yaj medja

  • 202.126.88.70
    2021/04/22

    сайн байна уу? мэдээний эх сурьхлжаа хаанаас хвсан бэ? би амвэй хэрэглэдэг. бүтээгдэхүүн дээр нь амьтад дээр туршдаггүй л гсн байсан даа. мэдээгээ дахин шалгаж үзнэ үү

    Хариулах
    • 66.181.161.49
      2021/04/22

      unne bichhu??

  • 64.119.16.189
    2021/04/22

    demjij bna

    Хариулах
  • 203.91.115.55
    2021/04/21

    Arai c dee

    Хариулах
  • 59.153.112.74
    2021/04/21

    YAj baigaa yum be ene huurhun amitad bidend yamarch buruu zuil hiigeegui shu de yamar hatuu setgeltei bolj mungu nudiig soholjee

    Хариулах
  • 66.181.188.37
    2021/04/21

    Энэ зөв мэдээг оруулсан Тэргэлд баярлалаа! OMG, хэрэглэдэг гол брэндүүд орчихож. Одоо мөнгөө үрж авахаа болихоос.

    Хариулах