Х.Бат-Ялалт Л.Эрдэнэчимэгийг бичлэгээр шантаажилсан гэх хэргийг шүүнэ

2020 оны 05 сарын 29

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.05.29/ 13.30 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болно. Түүнийг УИХ-ын 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан гэх хэрэгт холбогдуулан  яллагдагчаар татсан. Мөн түүнийг  сар гаруй цагдан хориод сулласан юм.

Тэрбээр  энэ талаар “Хуулийн байгууллагынхан зөвхөн Эрдэнэчимэгийн мэдүүлэг дээр үндэслээд байна. Эрдэнэчимэг олон удаа өөр өөр мэдүүлэг өгсөн. Фэйсбүүк, сошиалаар явж байгаа бүх бичлэгээс аваад үзэхэд нэг дээр нь “Би Бат-Ялалтад тэр мөнгийг зээлсэн, чи миний найз биз дээ” гээд, нэг болохоор “Би энэ бичлэгийг огт үзээгүй” гэхчилэн ярина. Энэ хүн илэрхий худалч гэдэг нь мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр худалч хүний үгэнд итгэх ёстой юу, шударга ёсны төлөө тэмцэж буй иргэдийнхээ үгийг сонсож, хэргийг шударгаар шийдэх ёстой юу гэдэг асуудал гарна. Эрүүгийн хуулийг хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг сахин мөрдөх гэдэг асуудал Монгол Улсад үнэхээр байхгүй болчихсон” гэжээ. 

Хэргийг сануулбал 2016 оны сонгуулийн үеэр  СХД-т нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийн талаарх таагүй  бичлэг цацагдаж дуулиан тарьж байсан.  Х.Бат-Ялалтын хувьд уг бичлэгээр далимдуулан  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс 50 сая төгрөг авсан нь дансны хуулгаар ил болсон. Тухайн үед Л.Эрдэнэчимэг түүний сонгуулийн ажилд  зориулж зээлсэн гэж тайлбарласан боловч сүүлд бичлэгээр далимдуулан шантаажилж мөнгө авсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар энэ бшхэн үргэлжилж байгаа юм. 

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 29
1.242.76.204
bii

ilbiin ym shig bichlegtei bolood.erdenechimgiin toirogt neree devshuulchihdeg TV4 iin Altanshagaid l ih NO bii dee.Batylaltiin garaar mogoi bariulsan bh

2020 оны 05 сарын 29
202.126.90.35
Иргэн

Эр хүн байж эмэгтэй хүнийг бичлэгээр нь барьцаалж мөнгө авчихаад мөнгө өглөө гээд дахин шинтаачилсан нь энэ хүнийг ямархуу хүн бэ гэдгийг харуулсан гэж бодож байна.